НИЙГЭМ

С.Дулам: Утга зүйн ёсоороо хавьтагч бус харьцагч гэж хэвших нь зөв

ЭМЯ-ныхан хавьтагч гэж ярьж, бичиж буй нь олныг эргэлзүүлээд буй. Нөгөө утгаар нь ойлгоод, эндүүрч буй хүн цөөнгүй. Энэ талаар Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.

Монгол хэлний утга зүйн хувьд “Хавьтах” гэвэл ойр дотно болох, бие бодын утгаараа “үүлэн борооны ажлыг” хэлдэг. Тэгэхлээр “Хавьтагч” гэдэг бол халдвар авсан хүнтэй нэн дотноссон юмуу дээрх ажлыг хийлцсэн хүмүүс болоод байна. Гэтэл тэр хүнтэй гар бариад өнгөрсөн, яриа хөөрөө дэлгэсэн хүмүүс бол “Хавьтагч” биш, “Харьцагч” билээ. Ямар нэгэн байдлаар түүнтэй харьцсан, харьцаа тогтоосон хүмүүс, гагцхүү хавьталгүй хүмүүс гэсэн үг. Тэгээд “Дам харьцагч” нь түүнтэй биечлэн уулзаагүй боловч ойр байсан хүмүүстэй нь ямар нэгэн байдлаар харьцсан бусад хүмүүс болно. Иймд утга зүйн ном ёсоороо бол “ХАВЬТАГЧ” биш, “ХАРЬЦАГЧ” юм.

“Хавьтах, харьцахын” ялгааг дахин тодруулах нь

Монгол үгийн утга зүйг тайлбарласан тайлбарыг маань хүлээн авсан бүх хүнд талархлаа. Энэ зуур үүссэн зарим мэтгэлцээнд хариу өгөхийн тулд дээрх хоёр үгийн ялгааг улам тод болгохын төлөө дахин нэг хошигнохоос аргагүй болов. Халдвар авсан франц эр 500 хавьтагчтай гээд байгаа … Бас дунд нь хоёр биеэ үнэлэгчтэй хамт хоносон гээд худал үнэн нь үл мэдэгдэх мэдээ гарсан. Чухам энэ тохиолдолд үнэн байсан бол мань франц эр хоёр хавьтагчтай, 498 харьцагчтай болно. Худал байсан бол зүгээр л 500 харьцагчтай байсан хэрэг.

Үгийн нэгдүгээр язгуур нь “хавь, ойр” гэсэн үг учраас хавь ойрд нь байсан хүмүүс гэсэн утгаар хэрэглэе гэсэн санаа бас буй. Гэтэл жинхэнэ үгийн утга зааж буй үндэс нь “хавь” гэхээсээ илүү “хавьт- хавьтах” гэсэн үйлдэл заасан үйл үг байгаа болохоор “хавь ойроор тогтохгүй” гэсэн үг. Бас зарим хүн “Харилцагч” гэдэг үгийг санал болгож байна. “Харьцагч, харилцагч” хоёрын ялгаа нь эхнийх нь бол зүгээр л нэг хоёр юмуу цөөн удаа, эсвэл тохиолдлоор харьцсан хүн гэсэн санаа.

Харин “Харилцагч” гэдэг нь ажил хэргээр болон бусад талаар байнгын харилцаатай хүн гэсэн үг. Яг халдварын тухайд энэ хоёрын аль аль нь харьцагч болно. Бас зарим хүн утсаар ярьсан, захиа бичсэн хүн бас харьцагч мөн биз дээ гэж байна. Тийм ээ, гэхдээ энэ бол харьцах гэдэг үгийн олон утгын өөр нэг тал нь бөгөөд халдвар ярьж байгаа тохиолдолд энэ утга нь хамааралгүй, биечлэн харьцсан нь л хамааралтай.

Доор Munkh Tenger гэж өөрийгөө цоллосон хүн намайг “хавьтах” гэдэг үг ямар ч секстэй холбоогүй үг шүү… наад доктор цолоо надад өг” гэхчлэн зэмлэсэн байгаа. Гэтэл надаас бусад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн олон эрдэмтний зохиосон “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд” (IV боть, 2008, 2371-р тал): “хурьцал үйлдэх” гэж тайлбарласныг яах юм бол???

Цол хураах асуудлаар бол хариуцсан мэргэжлийн байгууллагад нь хандана биз дээ! Бодвол дээрх толь зохиогчдын цолыг бас хураах болов уу” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-12 16:54

Хавьтсан ойртсоноо шүүмжилсэн, зааж зурсан хүн гарч ирж дээ.

zochin
zochin
2020-03-12 17:11

Havi oir grsen utga bh

Зочин
Зочин
2020-03-12 17:19

odoo bolimor yum aa hund toogdoh gej argaa barah yum aa hemjee chin bolson ajilaa hiij bgaa humuusiig shuumjleh erh bhgyi zugeer z##l

Зочин
Зочин
2020-03-12 17:22

naad humuus chin ard tumniihee tultt noir hoolgyi 2 sar zutgej bn dulam min chinii meddeg yum bish zugeer l hol bai chamaar mongol dutahgyi

Буруу
Буруу
2020-03-12 17:35

Харьцагч биш л дээ. Монгол хэлэнд хийх юм танд их бий байх.

ҮүлБороо
ҮүлБороо
2020-03-12 17:37

Заав�##� наад утгаар чинь биш шүү дээ. Өөр утгаар хэрэглэдэг байсан байж таарна. Үлдсэн утга нь тэр болохоос.

Бид
Бид
2020-03-13 09:44

ТА НАР ОДОО БОЛИЛДОО ЯМАР ТА НАР ШИГ ХИЙХ ЮМГҮЙ ЮМНУУД БАЙГАА БИШ. НААНА ЧИНЬ БҮХ НАСААРАА МОНГОЛ ХЭЛИЙГ СУДАЛСАН ХҮН ХЭЛЖ БАЙХАД ДУУГҮЙ Л ДАГАЖ БАЙ!

ҮүлБороо
ҮүлБороо
2020-03-12 17:38

Харьцагч гэж монгол үг тэгж ярив�##� байхгүй.

Монгол
Монгол
2020-03-12 18:17

Харьцах, харьцуулах гэх үйл үг бол жиших, дүйцүүлэх гэсэн санаа гаргадаг. Тэгэхээр хавьтах гэдэг зөв байх.Харин харилцах гэвэл өөр .Орсоор кантакт гэхийг монголоор харилцаа гэнэ шүү.

zochin
zochin
2020-03-13 11:22
Reply to  Монгол

huuye bolioroi харьцах, харьцуулах 2 үг чинь өөр өөр утгатай шүү

Бид
Бид
2020-03-13 09:47
Reply to  Монгол

Тэгэхээр харилцах нь зөв байх

Зочин
Зочин
2020-03-12 18:26

Havi oir,oir haviin humuus ,havitsan oirtsondoo halgaatai geh met nom zohiol deer gardag teguul ih olon humuustei uulen boroonii ajil hiisen bhuu kkk ..eh hel mini baylag olon utga ilerhiilne shuud utgaar todorhoilj bolohgui

Зочин
Зочин
2020-03-12 18:27

Dulam gaui 1 taliin utgiig anhaaruulah gesen biz

Зочин
Зочин
2020-03-12 18:28

Odoogiin nohtsold havitagch geh ni zov bolovuu

Зочин
Зочин
2020-03-12 18:32

Дулам гуайн хэлж байгаа зөв шүү. Үгийг зөв л хэрэглэх хэрэгтэй байгаа юм. Ялангуяа монголчууд амныхаа билгээр гэлцдэг ард түмэн шүү дээ.

Зочинбөөс
Зочинбөөс
2020-03-12 19:02

энэ долигнуур байтлаа тах�##� биш бөөс гэж заах байлгүй

Зөочин
Зөочин
2020-03-12 23:32

юү гэж тэнэгтээд байгаа бөөс вэ?

зОЧИН
зОЧИН
2020-03-12 20:01

зөв зөв. Эх хэлээ цэвэр байлгах нь иргэ бүрийн үүрэг.

Зочин
Зочин
2020-03-12 21:06

Ай даа зөв шүү. Огт анзаараагүй байж.

Зочин
Зочин
2020-03-13 05:00

Харьцагч дам харьцагч гэдэг зөв болж таараад байна ЭМЯ эмч нар элийрээд хавьтагч гээд байх

Зочин
Зочин
2020-03-13 05:02

Харьцагч гэж байхгүй гээд байгаа юм бол хавьтагч гэж үг байхгүй

Зочин
Зочин
2020-03-13 05:03

Харьцагч гэвэл с�##�аа утга бий хавьтагч гэвэл с�##�аа утга байхгүй

Зочин
Зочин
2020-03-13 05:06

Зохиож оруулчхаад хэрэглэхийг тулгаад байгаа үг олон байна аа х�##�дваргүйтгэл �##�ба хаагч гэх мэт зөндөө л үг байна

Хохро
Хохро
2020-03-13 06:08

УУЛЗАГЧ ГЭЛ ДЭЭ МАЛУУДАА!!!

Зочин
Зочин
2020-03-13 08:27

uu haij yadah um aa!! uursduu l zuv oilgochuul boloon bish uu

Холбоотой мэдээ

Back to top button