НИЙГЭМ

БНСУ-аас иргэдээ авчирч буй тусгай үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.04.02/ БНСУ-аас 255 том хүн, 6 нярай хүүхдийг эх оронд нь авчирлаа.

Тэд БНСУ-д COVID-19-ийн шинжилгээ өгч сөрөг гарсан учраас ийн авчирч буй юм. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах аж. Ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button