Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдөл өгчээ

НЭМЭЛТ: 16:30
УИХ-ын гишүүн Б.Батзориг дөнгөж сая бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Иймд түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэж ажээ.
-УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭЭ МЭДЭГДСЭН ҮҮ-
УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ.
Тодруулбал, тэрээр ёсзүйн хариуцлага хүлээхээ мэдэгдэн, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөдлөө өгсөн гэгдэж байгаа юм.
Гэвч өргөдлөө өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч өнгөрөгч долоо хоногт хүсэлтээ бичсэн гэх мэдээлэл байна.
Тэрээр, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий хоёр ААН-д нийт 3 тэрбумын зээл олгосон нь нотлогдсон байдаг. Шүүхээс түүнд хилийн хориг тавиад байгаа. Улмаар түүнд хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн тэрбумаар нь хулгай хийгээд ял шийтгэл авахгүй зүгээр юм бишүү. Мөнгөний хэмжээ ихсэх тутам ял шийтгэл авах магадл�##� 0 юмаа
Хуулиа хэрэгжүүлээчээ том хулгайч нарт хатуу хариуцлага тооцоочээ амьсгаа нараа
Хууль дээдсэд ээлтэй доодсод чанга шүү дээ