НИЙГЭМ

Ханш нээх өдөр цох хорхой гэнэт олноор гүйлдвэл хуурай зун болно

Өнөөдөр /2020.04.04/ Билгийн тооллын 11, есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Эл өдрийн 15.49 цагт ханш нээгдэнэ.

Ханш нээх өдөр гэж хаврын урь орох өдрийн өмнөх арван тав хоногийн хэлдэг. Ханш нээгдсэнээр өвөл ичсэн амьтад ичээнээс гарч, байгалийн амьдрал сэргэж, ургамал шавж хөдөлгөөнд ордог. Ханш гэдгийг ээлтэй сайн гэсэн утгатай гэж тайлбарладаг. Эл өдрийг Монголчууд ном хуруулж, буян хийж, эрүүл саруул, эд баялгаар дүүрэн хаврыг угтана хэмээн бэлгэшээдэг.

Түүнчлэн Монголчууд ханш нээх өдрийн мал, амьтны шинж төрхөөс зуншлага ямар байхыг шинжих нь бий. Энэ өдөр өмнө зүгээс хур буувал үр тарины ургац муудна. Цох хорхой гэнэт олширч, энд тэндгүй гүйлдвэл хуурай дун болно. Шувуу гол мөрний усанд орвол эрт дулаарна гэхчлэнгээр шинждэг уламжлал бий.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-04 10:24

Хүүе 1921 он биш шүү

Холбоотой мэдээ

Back to top button