УЛС ТӨР

МАН-ын бүлэг Их танхимд хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2020.04.06/ хуралдааныг Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Учир нь, МАН-ын бүлэг 63 гишүүнтэй. Коронавирүсийн халдварын эрсдлээс сэргийлэхийн тулд гишүүд хоорондын зайг 2-3 метр хол байхаар тооцоолж, Их танхимд бүлгийн хуралдааныг хийхээр тогтсон байна. Төрийн ордны Ардын их хурлын танхим нь 800 хүний суудалтай билээ.

Эрх баригч намын бүлэг 14 цагт хуралдахаар товоо зарлаад байна. Үүнээс өмнө УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button