УЛС ТӨР

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын хаврын чуулган дөнгөж сая нээлтээ хийлээ. Шинэ короновирусийн халдварын улмаас чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулахаар болсон.

Гишүүд өнөөдрөөс /2020.04.06/ таван танхимд хуваагдан хуралдах бөгөөд цахимаар хуралдах эхлэх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ: Засгийн газар, Д.Сарангэрэл сайд, эмч мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалж буй эдгээр баатруудаас үлгэр авч төрийн албаныхан ёс зүйг дээдэлж ажиллахыг уриалъя. Энэ онцгой цаг үед ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газар хамтран ажиллаж, парламентын гишүүд тасралтгүй ажилласныг дуулгая. Тасралтгүй ажилласны үр дүнд Монголбанк 65 мянган иргэний ипотекийн зээлийг гурван сарын хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөцийг ч хангаж ажилласан. Иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг харуулж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархал илэрхийлж буй иргэдийн хүсэлтийг уламжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Халдварт өвчтөй сэжигтэй хүмүүсийг хил дээр илрүүлэх ангилах, хавьталыг олох,тусгаарлах, харж цагдах Хамгийн чухал ажил хийж байгаа Хилийн шалган нэвтрүүлэх мэргэжлийн хяналт, ОБЕГ, цагдаа тагнуулын ажилтнуудыг яагаад дурьдахгүй байгаа юм

иргэн
иргэн

Тэдний юу хийж байгааг ойлгохгүй мэдэхгүй байгаа юм уу? Сайд дарга нарыг дурьдаад байх юм энгийн жинхэнэ тэмцэж байгаа хүмүүсийн урмыг бодооч

Холбоотой мэдээ

Back to top button