Нийгмийн

Орон сууц, өндөр цалин амласан АН, МАН, МАХН-ын мөрийн хөтөлбөр аудит дээр “бүдэрчээ”

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас 27 нь мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд нь хүргүүлсэн.

Өнөөдөр /2020.04.06/ Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчээ. Улмаар улстөрийн хамгийн том хоёр нам болох МАН, АН-ын мөрийн хөтөлбөрийг “шаардлага нийцээгүй, амлалтын шинжтэй” гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна. Харин парламентад суудалгүй ДОЛООН намын мөрийн хөтөлбөр шалгуурт нийцсэн байна.

Эл мэдээлэл бодит эсэхийг бид ҮАГ-аас тодруулахад, ҮАГ-ын хэд хэдэн намын мөрийн хөтөлбөрийг шаардлагад нийцээгүй амлалтын шинжтэй гэж дүгнэсэн. Үнэн. МАХН, МАН, АН бий гэсэн хариултыг өглөө.

ҮАГ шалгуурт нийцээгүй мөрийн хөтөлбөр боловсруулсан улс төрийн намуудад хуулийн дагуу ТАВ хоногийн хугацаа олгодог. Энэ хугацаанд мөрийн хөтөлбөртөө залруулга хийхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцох эрхгүй болох ажээ.

УЛС ТӨРИЙН ТОМООХОН НАМУУДЫГ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЭРГЭН САНУУЛЪЯ:

МАН: НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛЖ БУЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАНА

Дундаж орлоготой иргэдийг дэмжихэд мөрийн хөтөлбөрөө чиглүүлнэ. Банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх замаар нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцох нөхцлийг бүрдүүлнэ.

АН: САРЫН ЦАЛИНГ 3 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ

Мөрийн хөтөлбөрөө “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэрээр хэрэгжүүлнэ. Монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлтийг авчрах хөтөлбөр гэж тодорхойлж байна. Монгол хүнийг, Монгол айл өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэсэн. Сарын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө.

“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” ЭВСЭЛ:  ЦАЛИНГИЙН ДУНДЖИЙГ 5 САЯД ХҮРГЭЖ, ОРОН СУУЦААР ХАНГАНА

Бид мөрийн хөтөлбөртөө монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр тусгасан. Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Энэ гурван нандин холбоог бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр өрөнд орохооргүй цалин орлоготой иргэдийг бий болгож, өрхийн хувьд орон сууцаар хангагдсан аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна. Энэ бүгд дөрвөн жилийн дотор биелэх бүрэн боломжтой”

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Энэ гураваас бусад нь өрсөлдөг. Тэгвэл нэг юм дуулган даа

Сонгогч
Сонгогч

Тэр аудит гээч нь ухаж ойлгохгүй байж болно доо , хэдэн тэнэг юмнууд л сууж байгаа даа

Өвөө
Өвөө

Ямарч амьдралгүй юм ярих юмда.шилнии цаанас чихэр долоолгож бгаад төрд гарах л санаа цухалзаад бна. Арай дэндүү улайрчихсан. Монголын ард түмнииг арай дэндү доромжилж бгам шү сданууд..иим тэнэг хөтөлбөр батлад сууж бдаг намын бөгс долоогчид

Холбоотой мэдээ

Back to top button