НИЙГЭМ

Д.Нямхүү: Дахин хоёр өвчтөн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч байна

Өнөөдөр /2020.04.07/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өнөөдөр дахин хоёр өвчтөн эдгэж ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалж хийхэд хариу сөрөг гарсан. Цаашлаад сувиллын газарт тусгаарлан ажиглана. Ийм сайн мэдээтэй байна.

Мөн Франц иргэний ажилладаг байсан Бадрах Энержи ХХК-иас хандивласан мөнгийг эрүүл мэндийн ажилтнуудад тарааж өгөхөөр шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүс болон Токио-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудаас мөн коронавирус илрээгүй.

Тусгаарлалтын хугацаа нь дууссан иргэд эхнээсээ гарч байна. Иймд дахин үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хүлээн авах байраа суллах боломжтой болж байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button