НИЙГЭМ

“ОХУ-д халдварын шинэ тохиолдол 1,000 гаруйгаар нэмэгдлээ”

Өнөөдөр /2020.04.07/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа,

“Испани улсад халдварын шинэ тохиолдол буурах хандлагатай байна. Италид мөн ийм хандлага ажиглагдаж байгаа ч өнгөрсөн 24 цагийн дотор нэмэгдсэн тохиолдол өмнөх өдрүүдээ давж гарлаа.

ОХУ-д халдварын шинэ тохиолдол 1,000 гаруйгаар нэмэгдсэн. Нийслэл Москва хотод илүүтэй голомтлон тархаж байна.

ХБНГУ-ын хувьд халдварын эрчим дараалан буурч байгаа. Тус улсад нас баралтын түвшин 1,5 хувьтай байна. Халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувийг 15-50 насныхан эзэлж байгаа бөгөөд хүйсийн хувьд тэнцүү харьцаатай байна. Нас баралтын 86 хувийг 70-аас дээш насныхан эзэлж байна.

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Токио хотыг оролцуулан нийт долоон мужид онц байдал зарлах бэлтгэлийг хийж байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button