УЛС ТӨР

С.Эрдэнэ: Би 300-400 сая төгрөг НЭХЭЭГҮЙ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед түүнийг намын гишүүдээ мөнгөөр өрсөлдүүлж, мөнгөний сонгууль явуулж байна гэх шүүмжлэл намын гишүүд дундаас гарч, нийгэм ч АН-ын нэр дэвшигчдээсээ 100 саяын дэнчин авч байгаа асуудлыг буруушааж байгаа юм. Тэрээр уг асуудалд тайлбар өгч байна.

Тэрээр “Өнөөдөр хоёр асуудлаар мэдээлэл хийж байна. Нэгдүгээрт, улс оронд үүсээд байгаа коронавирусийн цар тахал хязгаарлах, нийгэм эдийн засгийн үр дүнтэй бодлого боловсруулга шаардлага үүсээд байна. Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас УИХ-д байгаа гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна. Гэвч эрх баригчид үл ойшоосон байдалтай байгаа.  АН-ын зүгээс энэ удаад гадаад улсад байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барих гэж байгаа юм байна. Уг тогтоолын төсөлд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн тэр дундаа хүндэтгэн үзэх шалтгаантай 50 орчим иргэнд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан. Монгол Улсаас гадаад улсад суугаа консулынхан Монгол улсын иргэдийг бүртгэлжүүлэхийг шаардаж байна” гэлээ. Мөн үүнээс өмнө манай нам ААН-үүдийг өндөр хүүг буруулах, иргэн бүрт 1.2 төгрөг олгох асуудлыг хөндсөн гэлээ.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Гадаадад байгаа монгол иргэдэд ойролцоогоор хагас жилийн хугацаанд 417 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах юм байна. Энэ төсвийн хаанаас гаргах боломжтой гэж харж байна вэ?

-Энэ оны төсөвт 3.1 их наядын хөрөнгө оруулалтын төсөв байгаа. Үүнийг цар тахлыг даван туулахад зарцуулах бүрэн боломжтой. Эх үүсвэр хангалттай байгаа. Үр ашиггүй байшин барилга барьж байдаг цаг биш ээ. Төсвөөс гаргах боломжтой. Гадаадаас авах өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай.

-Танай нам нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн хандив авахаа ил тод зарласан. Харин бусад нам эвслүүд хандиваа ил тод зарлахгүй байгаа?

-АН-ыг гүтгэх, харлуулах, гутаах ажиллагаа их хийгдэж байна. Манай нам улс төрийн намуудыг санхүүжилтээ ид тод болгох, тайлагнахыг олон жил шаардаж ирсэн. 2020 оны сонгуульд оролцохын өмнө анх удаа санхүүгийнхээ эх үүсвэрийг ил тод зарласан. Ингэснийхээ төлөө гүтгүүлж, харлуулж байна. Хуул дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Ялангуяа эрх баригч МАН санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарлах болсон.

-Өнгөрөгч долоо хоногт танай намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ 100 саяын дэнчин өгсөн хүмүүсийн нэрсийг зөвхөн таныг мэдэж байгаа. Үүнийгээ ил тод зарла гэж мэдэгдсэн. Үүнд албан ёсны тайлбар өгнө үү?

-Аль ч намд өөрийн дотоод нууц, дүрэм, журам гэж бий. Ямар ч айл өнөөдөр хэн дуртайдаа нууцаа зарлаад байдаггүй шүү дээ. Манай намын дотоод санхүүжилт ил тод бий. Нийгэмд зарлах, зарлахгүй зүйл гэж бий.

-Таныг нэр дэвшигчдээсээ 300-400 сая төгрөг нэхээд байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Энэ мэдээлэл үндэслэлтэй юу?

-Ямар ч мөнгө төгрөг нэхээгүй. Дунд шатны намын байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээ хийгдэж байгаа. Тухайн гэрээнд дөрөв, тавдугаар сард ямар санхүүжилт  гарах уу гэдгээ ҮБХ-ны гишүүд хэлэлцэж шийддэг. Тэрнээс биш Д.Мөнх-Эрдэнийн яриад байгаа шиг 300, 400 сая төгрөг нэхсэн үйлдэл, үг байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Өөр намын захиалгатайгаар зориуд улс төр хийдэг, түүгээрээ шантаажлах  тал дээр Д.Мөнх-Эрдэнэ мэтийн нөхөд гаршсан.

-Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцох уу?

-Холбогдох өргөдөл гомдол гарсан. Манай намын дотоод хороо хяналт шалгалтын ажил явуулж байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

С.Эрдэнэ монгол улсын засгийн газар гадаадад байгаа иргэдээ авч ирж халдвар тараалаа.Тэд тэндээ яасанч яахав гэсэн мэдэгдэл саяхан л хийж байсан.Сонгууль дөхөөд ирэхээр тэдэнд нэг их санаа тавьдаг балчихож .С.Эрдэнэ АН ыг толгойлж байхад ..

зочин
зочин

энэ гахай нэг сэдэв дээр хэд эргэж булзах юмаа, яг ХЭҮК-ын гөлөг Бямбадорж шиг. Ажлаа өгөөд зайлах цаг болжээ, үнэхээр явуургүй ажиллаж байна.

зочин
зочин

АН-ын ДҮЛЗЭН, ТҮГЖИЛ хоёр мэдээлэл хийж байна аа даа янз нь

Холбоотой мэдээ

Back to top button