
ШӨХТГ-аас өнөөдөр /2020.04.20/ цаг үеийн шинжтэй хяналт шалгалтын ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Тус газраас хийсэн мэдээлэл нь цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Тодруулбал, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва шатахуун түгээх станцуудад энэ долоо хоногт гэнэтийн шалгалт хийнэ гэдгээ зарласан нь ийнхүү шүүмжлэл дагуулаад байна.
Ер нь шалгалт хийнэ гэдгээ урьдчилан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлачхаад шалгалт хийх нь үнэнд хэр нийцэх вэ гэдэгт олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
ШӨХТГ үнэхээр шатахуун түгээх станцуудад “порол” өгөөд байгаа юм уу, “гэнэнтэж” алдаа гаргав уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна.
Урьдчилан зарлан байж хийсэн шалгалтын хариу хэр бодитой гарах бол. Зарлахгүйгээр шалгалтаа хийж, алдаа мадгийг нь тодорхойлчхоод хэвлэлийн хурлаа хийсэн бол ард түмэн илүү итгэх байлаа. Гэвч ШӨХТГ ажил хийж байгаа дүр эсгээд гэнэдчихлээ.
Нөгөө талаар дөрөвдүгээр сарын 10-наас бензиний үнэ 300 төгрөгөөр буурснаас хойш цахим орчинд “машин доголдлоо, эвдэрчихлээ, хүчгүй байна” гэсэн шүүмжлэл маш ихээр хөвөрсөн. Зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнэ, чанарт байнга шалгалт хийж, хяналт тавин хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалах учиртай тус байгууллага цахим орчинд шүүмжлэл гарсан хойно хөдөлж эхэлдэг жишигтэй. Тэгээд хэдэн төгрөгөөр торгосон болоод өнгөрдөг.
Товчхондоо бол олон нийтэд таалагдах байдлаар төрийн ажил явуулдагаа больё, ШӨХТГ-аа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүйээ яахав дээ. цаадуул нь аль хэдийнэ аманд нь мөнгө цутгачихсан болохоор бэлдэж байгаарай гэж хэлэлгүй дээ.
Unen teneg yu ch gehev dee tegj helsen bol
МХЕГ , ШӨХТГ , ХААН бирж гээд хаа сайгүй мэргэжил , мэргэшил мэдлэг туршлагагүй цээжний бангууд МАН-ын шугамаар төлбөр төлөөсөөр тавигдсан !!! Тахлын энэ хүнд үед тэд хэрхэн улстөржиж хийрхэн ажилласан дүр эсгэж амь орж буйг харж бна !
МХЕГ нийслэлийн дарга нэг эмэгтэй түлшинд юу ч холиогүй гэдэг. Хилээр орж ирсэн бодисууд хаана далд орж байна бэ. Тагнуулынхан ядаж мэдмээр юм.Химийн хүрээлэнгээс хүмүүс Пүрэвдорж гишүүнтэй орж шалгах хэрэгтэй.
"Гэнэн" ч юу байхав. Харин хамгийн муу санаатай, хамгийн хөгийн дүр эсгэгч хаяаагаа манаж бна ш дээ. Тийм тийм хүн, тэднээс тэдний хооронд шалгана, бэлдэж бай гэж мэдэгдээд шалгадаг шудрага, хэрэглэгчийн төлөө газар байдаг юм уу?
Үнэн шогийн газрууд байна.МХГ,ШӨХТГ, Үндэсний статистикийн газар гээд байна.Дандаа худлаа шоу,нам дагаж далдаганасан нөхөд
ийм боловсролгүй дүнхүүнүүд төрийн албанд дүүрэн шдээ...
Удьчилан мэдэгдэж ббайж шалгана энэ арай дэндэж бнаа арга хэмжээ авах гэхээр эрх мэдэлгүй гэх зүгээр сууж цалин авдаг ийм байгуулагаар яах вэ татан буулгах хэрэгтэй
Нэрнээс цаашгүй газар
энэ ажлаа заралдаг нь яаж байгаа юм бол нэг бол өөрсдөө шалгахгүйгээр зөрчилөө засаарай гэсэн мэдэгдэлээ юмуу
ёстой нэрнээс цаашгүй газар байна до
МУЛГУУ МУЛГУУ МУЛГУУ ГЭХЭД "МУХАР ҮХЭР"-нээс дор нөхөр юм. Ийм юмаар ТҮМНИЙ эрхийг ХАМГААЛУУЛАХ байгуулгыг удирдуулахыг Мангарууд л хийж ЧАДНА... ккк