УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Л.Болд тусгаарлалтаас гарч, ажилдаа оржээ
УИХ-ын гишүүн Л.Болд хөл хорионы тусгаарлалтаас гарч, намын ажил, эвслийн хуралдаа идэвхийлэн оржээ.
Тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан билээ.
Тусгаарлалтад байх хугацаандаа “Хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан” хэмээн шинжилгээний явцын талаар мэдээлж байв.
УИХ-ын гишүүн Л.Болдтой хамт МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар тусгаарлагдаад байсан билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ. Бас ч гэж ард иргэдийнхээ төлөө үнэн үг хэлчихдэг хүн шүү. УИХ дах МАН-ын бүлгээс гаргах гэж байгаа түр үндсэн хууль ч гэлүү тэр сонин юмыг зогсоох хэрэгтэй байна шүү.