УЛС ТӨР

С.Чинзориг: Иргэн, ААН, байгууллагын 4-9 сарын хооронд урьдчилан төлсөн НДШ-ийг буцаан олгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийлээ.

ХНХ-ийн сайд С.Чинзориг “ТББ, хувийн хэвшлийн ажилчид НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөгдөх тухай хууль батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх тогтоол, журам батлагдсан. Дараах хоёр зүйл дээр эздийн байгууллага, МҮХАҮТ, засгийн газар ойлголцолд хүрлээ. ААН, байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр ажилтныг ажилуулж л байгаа бол ажлын байрыг хадгална. Сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэд сарын 56.700 төгрөгөөс чөлөөлөгдөнө. Мөн иргэн, ААН, байгууллагын 2020 оны 4-9 сарын хооронд урьдчилан төлсөн НДШ-ийг буцаан олгохоор журамд тусгаж хэрэгжүүлэхээр болж байгаа. НЛШ төлөлтийнхөө сар бүрийн тайланг тавдугаар сарын 05-ний дотор харьяа Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлсэн байх учиртай. НДШ-ээс чөлөөлөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх хууль дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд хэрэгжинэ” хэмээн ярилаа.

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин “Вирусийн асуудал үүсээд хориг арга хэмжээ авснаас хойш 100 хоног өнгөрчээ. Манай танхим бизнес эрхлэгчдийнхээ дунд 7-8 судалгаа хийсэн. Коронавирусийн хүндрэлээс хэрхэн хамтдаа гарах вэ гэдэг санал гаргаж Засгийн газар, УИХ-д саналаа хүргүүлсэн. Үүний нэг нь НДШ-ээс чөлөөлөх асуудал байсан. НДШ-ээс чөлөөлөх шийдвэр бол маш том дэмжлэг. Хувийн хэвшлээ ямар нэг байдлаар ялгаварлахгүйгээр чөлөөлөх нэгдсэн байр суурьт хүрлээ хэмээн ярилаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

-НДШ-ээс чөлөөлөх журам гарсан ч хэрэгжүүлэх тал дээр НДЕГ өөр тайлбар өгөөд байна. Яг ямар байгууллага ЭДШ-ээс чөлөөлөгдөх вэ. Ашигтай ажилласан компаниуд яах вэ?

-Үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого буурч байгаа гэж үзээд бүх хувийн хэвшлийн ААНБ-ыг НДШ-ээс бүрэн чөлөөлнө гэж үзсэн. Ажлын байр хадгалж байгаа гэдэг ойлголтыг нэгтгээд ажилтныг хөдөлмөрийн болоод ажил олгох гэрээгээр ажиллуулж л байгаа бол ажлын байраа хадгалж байна гэж үзнэ. Ашигтай ажилласан гэдгээр нь ялгаварлахгүй. Үүссэн нөхцөл байдлаасаа хамаараад ялгамжтай хандахгүй гэдэг байр суурийг барьж байгаа. Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсад байгаа. Үүний 200 мянган төрийн албан хаагч бий. Тэд төрийн сангаас цалинждаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-04-29 13:16

Энэ одоо хэзээ хаана хэрэгжээд байгаа хууль вэ. Хувиараа бизнес эрхэлдэг иргэд монголын хүн амын 50%-иас дээш хувийг эзлэнэ. Хаана энэ хөтөлбөр нь хэрэгжээд байгаа юм бэ. Төрийн хян�##�т байна уу. Жирийн иргэдэд хүртсэн юм �##�га

Холбоотой мэдээ

Back to top button