ХУУЛЬ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор унасан эмэгтэйг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 16 дугаар байрны 9 давхар байрны 4 дүгээр давхрын цонхоор эмэгтэй хүн унасан тухай дуудлагыг ОБЕГ 05.01-ний өдрийн 10:34 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 10:55 цагт очиход тус байрны оршин суугч иргэн С /45 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 4 дүгээр давхрын цонхоор орцны хаалганы саравч дээр унаж гэмтсэн байсныг эсэн мэнд буулгасан байна. Түүнийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button