Нийгмийн

“ZÜ, LUX баарны үйл ажиллагааг түр зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна”

Тавдугаар сарын 1-нээс эхлэн баар, караокэг нээж, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг 00:00 цаг болгож сунгасан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр олон хүн цуглуулж, үймээн самуун дэгдээсэн гэх ZU, LUX хэмээх хоёр баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий менежерийн хурлаар шийдвэрлэснийг НЗДТГ-аас мэдээллээ.

Худалдаа, үйлчилгээний газрууд удаа дараа хүсэлт гаргасны дагуу эдийн засгийг эрчимжүүлэх хөгжүүлэх ажлын хүрээнд 45 мянган ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд Засаг дарга С.Амарсайхан дараах шийдвэрийг гаргасан. Гэвч СОVID19-ийн үед ажиллах журмыг зөрчсөн баар цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг албаны хүмүүс мэдэгдлээ.

Энэ дагуу нэгдүгээр сарын сарын 27-ноос хойш захирамжуудыг зөрчсөн 31 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.

Баар, цэнгээний газрууд Хоорондын зайг барьж ажиллах буюу 1.5-2 метр зайтай байх, ширээний тоог хоёр дахин багасгаж ажиллах ёстой. Мөн үйлчлүүлж байгаа хүмүүсийн биеийн халуун хэмжиж тэмдэглэл хөтлөх, үйлчлүүлэгч нарын хүрсэн зүйлсийг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх, амны хаалт байнга зүүхэд хяналт тавих зэргээр ажиллах ёстой аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-05-03 21:22

Oigohgyi baina onts baidal zarlasan geed baihiin getel Bar karaoke tsengeenii gazar 0 tsag hyrtel ajilluulaad baigaa ne yamar uncirtai ve Erh medel buhii humuusiin biznes dogoldood ARKHI ne borluulalt muu BAR SAV ne orlogogyi bolood...?

Зочин
Зочин
2020-05-04 00:27

Тэнэгтэж өгөх юмаа. Яах гэж нээсийн бэээ. Торгох хаах арга зам хайж ингэсэн юм бишүү. Манай м�##�ууд ч гэсэн үхэх гэж бгам шиг юун ч олноороо цуглардаг юм

уншигч
уншигч
2020-05-04 14:46

харагдаач. баар ажиллахгүй л бол сүйрчих гээд байна уу. баячуудын хүүхдүүд ордог зайсанд байдаг бар мараа хаагаач бүрмөсөн

Холбоотой мэдээ

Back to top button