ЭДИЙН ЗАСАГ
Ам.долларын ханш сүүлийн нэг сарын дотор 24 төгрөгөөр өсчээ
Энэ оны нэгдүгээр сард ам.доллар 2,735 төгрөг, юань 392 төгрөгтэй тэнцэж байв. Өнөөдөр /2020.06.04/ энэ ханш өсөж ам.доллар 2,814 төгрөг, юань 396 төгрөгтэй тэнцэж байна.
Тодруулбал, тавдугаар сарын 04 ны өдөр 2790 төгрөгийн ханштай байсан ам.доллар өнөөдөр 2814 төгрөг болж 24 төгрөгөөр өссөн байна.
Харин энэ долоо хоногт ам.долларын ханш 3 төгрөгөөр, юанийн ханш 2.43 төгрөгөөр нэмэгдсэн байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.