НИЙГЭМ

Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2020.12.12 / БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын 12 сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 28, Хонгорцог одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button