Нийгмийн
Ц.Анандбазар нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байна
Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг олон тооны охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх агуулгаар Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан. Улмаар Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх хохирогч эмэгтэйчүүдийн талаарх хоёр цуврал нэвтрүүлгийг Цахиур.мн сайт бэлтгэн, олон нийтэд цацсан билээ.
Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба уг асуудлаар хэрэг бүртгэл нээж, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авч эхлээд байгаа юм. Уг хэрэг бүртгэлтийн явцад Улсын ерөнхий прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.
Гэсэн ч Ц.Анандбазар өнөөдрийн байдлаар нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр цагдаагийн байгуулгаас дуудсан цагт нь очихгүй байгаа гэнэ.
Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.