Нийгмийн
ТАНИЛЦ: Сүүлийн 24 цагт дараах 13 аймагт халдварын тохиолдол батлагдлаа

Хоногт 790 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 59229 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 681 нь Улаанбаатарт, 109 нь орон нутагт батлагдлаа. Тодруулбал,
- Эрдэнэт 3 тохиолдол
- Дархан 4 тохиолдол
- Баян-Өлгий 6 тохиолдол
- Говь-Алтай 2 тохиолдол
- Булган 8 тохиолдол
- Өвөрхангай 7 тохиолдол
- Төв 5 тохиолдол
- Хөвсгөл 17 тохиолдол
- Сүхбаатар 38 тохиолдол
- Дорнод 2 тохиолдол
- Хэнтий 9 тохиолдол
- Сэлэнгэ 2 тохиолдол
- Архангай 6 тохиолдол тус, тус бүртгэгджээ.
Харин сүүлийн 24 цагт 327 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 50763 болов. Харин долоон хүн нас баржээ. Тодруулбал,
- Тавдугаар сарын 03-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 68 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан 44 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 44 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан 83 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 85 настай эмэгтэй нас барлаа.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 283 боллоо.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ТАНИЛЦ гэдэг балай юмаа болимоор юм. Ямарч утгагүй