
Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар сагсан бөмбөг шаггүй тоглодгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ. Монголд зохион байгуулсан үндэсний бөхчүүд, сүмочдын нөхөрсөг тэмцээнд тэд юу чаддагаа харуулсан билээ. Хоёр аваргын ур чадварыг мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчид шагшиж байна гэвэл уншигч та итгэх үү.

Япон, Германы сагсан бөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт өчигдөр болсон. Наран улсын багийг дэмжихээр М.Даваажаргал, М.Ананд нар “Сайтама арена” цэнгэлдэхэд хүрэлцэн очжээ. Тэд нээлтийн ёслолд оролцон, Хакүхо ойрын, Какүрюү холын зайн шидэлт гүйцэтгэсэн юм. Улмаар М.Даваажаргал дөрөв, М.Ананд хоёр дахь оролдлогоороо гоол оруулж, спортын хорхойтнуудыг баярлуулжээ.

Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.