СПОРТ
О.Хангай харцага Солонгост мөнгөн медаль хүртлээ

Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 06-ны өдрүүдэд БНСУ-ын Чүнжү хотноо Дэлхийн тулааны спортын фестивал болж өнгөрлөө. Уг наадамд Монгол улсын харцага О.Хангай солонгос үндэсний бөх шырим барилдааны төрөлд оролцож мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр уг барилдааны хамгийн хүнд жинд оролцсон бөгөөд эзэн орны тамирчинд ялагдан дэд байрт шалгарсан аж.
Энэ жил Дэлхийн тулааны спортын фестивалд 100 шахам орны 4000 тамирчид тэквондо, үшү, кэндо, жиүжицү, самбо, муайтай, кикбокс, бүстэй барилдаан зэрэг 20 спортын төрлөөр хүч сорьсноос Монгол Улсын баг тамирчид 7 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн байна.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.