БИЧЛЭГ: Хабиб Нурмагомедов Д.Порьег ялж, аваргын бүсээ хамгааллаа

Холимог тулааны спортын хорхойтнуудын хоног тоолон хүлээсэн нэгэн тулаан болсон нь UFC холбооны аварга, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов, АНУ-ын тамирчин Дастин Порье нарын өрсөлдөөн байлаа.

Х.Нурмагомедов өнгөрсөн онд Ирландын Конор Макгрегорыг ялсныхаа дараа зүй бус авирлан, дэвжээнд гарах эрхээ есөн сараар хасуулсан. Түүний шийтгэл өнгөрсөн долдугаар сард дуусаж, Д.Порьетой хүч сорих боломж бүрдсэн юм. Эл тулаанд Хабиб өрсөлдөгчөө боох мэхээр ялж, UFC-ийн аваргын бүсээ амжилттай хамгааллаа.

Орос эр энэ удаа өрсөдөгчдөө тун хүндэтгэлтэй хандаж, аавынхаа дэргэд томоотой байв.
Ингэснээр Тони Фергюсоноос бусад жингийнхээ гол өрсөлдөгчдийг яллаа. Хабиб түүнтэй тулалдах хүсэлтээ цөөнгүй удаа илэрхийлж, тулаанд дуудсан. Тэд тулалдах магадлал тун өндөр.

Мэргэжлийн дэвжээнд 28 тулалдахдаа бүгдэд нь ялж, ганц ч ялагдаагүй яваа босоо аварга Хабиб мэргэжлийн дэвжээнд 2008 онд хөл тавьсан юм.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.