СПОРТ

М.Нандин-Эрдэнэ эхний үед хүнд цохилтоор ялжээ

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ. Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй тэрбээр одоогоор найм ялж, зургаан удаа дийлдсэн. 

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэргүүтэй шилдэг боксчдын анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь М.Нандин-Эрдэнэ өмнө нь сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан юм. УАШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлсэн, насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга. 

Өнгөрсөн жил нэг сая ам.долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарсан М.Нандин-Эрдэнэ, 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн. Тэрбээр энэ жил “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатарыг ялж, MFC холбооны анхны аварга болсон юм.

М.Нандин-Эрдэнэ ээлжит тулаанаа өнөөдөр БНСУ-ын тамирчин Хон Ён-Китэй хийн, эхний үед хүнд цохилтоор яллаа.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button