СПОРТ

“Хүрээ цам-даншиг наадам”-д Ч.Хөхчирэнгэр түрүүлж, даншгийн арслан боллоо

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан "Хүрээ цам-даншиг наадам" шашин, соёлын наадам тав дахь жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болов.

Наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж даншгийн арслан,  Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, улсын харцага Н.Золбоо үзүүрлэн даншгийн заан боллоо.

Их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, аймгийн харцага Г.Гантулга шалгарч, даншгийн өсөх идэр начин цол хүртэв.

Мөн тус наадамд тав давсан Архангай аймгийн Чулуут сумын харъяат бөх, улсын начин Б.Амарзаяа, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат, улсын начин Б.Бадамсүрэн, Өвөрхангай аймгийн Баян–Өндөр сумын харъяат бөх, аймгийн арслан Т.Ядамсүрэн нар даншгийн начин цол болов.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button