Нийгмийн

Үр шилжүүлэн суулгах “RMC” эмнэлгийн эрхийг хасч, 50 саяар торгожээ

Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, үргүйдлийг эмчилдэг гэх “Фемостин”, “Цетротид”, Прогинова”, эмчилгээнд хэрэглэх боломжгүй болж устгалд оруулахаар болсон “Регулон” зэрэг 370.9 сая төгрөгийн үнэтэй эм, тариа үйлчлүүлэгчдэдээ борлуулж, эмчилгээнд ашиглаж байсан нь тогтоогдсон “RMC” эмнэлэг болон гүйцэтгэх захирал Э.Одхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилжээ.  

Тус эмнэлгийн дээрх хууль бус үйл ажиллагаа ЭЦА-наас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож Э.Одхүү захиралтай тус компанид прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.14.2, 20.14.4 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  

Шүүх хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцэж, “RMC” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Одхүүд холбогдох үйлдлийг Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан мөн КОВИД 19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, 50 сая төгрөгөөр торгон тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг жилээр хассан. Ингэхдээ 50 сая төгрөгийн торгуулийг нэг жилийн дотор төлж барагдуулах, мөн хууль бусаар олсон 370.9 сая төгрөгийг  албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон байна.

Гэвч өмгөөлөгч нь шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргаснаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэх болсон юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүний асуудал дээр мөнгө олох гэж ядсан гарууд

Зочин
Зочин

Анхааралтай ажиглах ёстой эмнэлэг шүү

Зочин
Зочин

Яагахд торгосон юм бол

Зочин
Зочин

Яагааад. Бүр нэг хийх юмаа олж ядсан хар новшнууд юмааа

Зочин
Зочин

Зөв зөв, зарим нэг давхарсан газруудыг дарж байх хэрэгтэй

Зочин
Зочин

Мөнгөтэй хүмүүсийг торгоод ямарч үр дүнгүй яллах хэрэгтэй Торгуулсан мөнгөө ард түмннэс эргүүлээл авна

Оюун
Оюун

Бүр мөсөн эрхийн хас аад шоронд хий

Зочин
Зочин

Жилийн дараа хулгай луйвараа хийж болно гэсэн үгүү.

1111111
1111111

Зөв

Зочин
Зочин

T

Зуса
Зуса

Энэ хэрэг цаашид хэрхэн шийдэгдсэн талаар одоо нөхөж мэдээлэл өгөхийг хүсэж байна. Хүмүүсийн хүнд хэцүү асуудлаар тоглолт хийж яваа нь маш анхаарууштай хэрэг байна. Баярлалаа. Энэ талаар юу болсоныг мэдээллэнэ гэж найдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button