Нийгмийн

Битүүмжилсэн махны үйлдвэрүүдийн шинжилгээний хариу лхагва гарагт гарна

Шадар сайд С.Амарсайхан амралтын өдрөөр СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.

Ингэхдээ үйл ажиллагааг нь түр зогсоож битүүмжилсэн “Монгол эко мах”, “Натурал грийн фүүдс”, “Шилмүүст сүмбэр” компанийн үйлдвэрүүдийг сонгон орсон. Тухайн компаниудын зөрчлийг шадар сайдад Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжилзүйн байгууллагын мэргэжилтнүүд танилцуулсан бөгөөд цаашид эрүүл ахуйн шаардлага хангуулж, стандарт мөрдөж ажиллуулах чиглэл өгсөн. Харин битүүмжилсэн үйлвэрүүдэд хадгалагдаж байсан бүтээгдэхүүнээс авсан шинжилгээний хариу энэ сарын 8 буюу Лхагва гарагт гарна гэдгийг мэргэжилтнүүд танилцуулсан юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button