Нийгмийн

Зургаадугаар сарын 08-наас ихэнх нутгаар аадар бороо ирнэ

2022 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 8,9-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 10,11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан,  Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button