"Шаардлагын хариуд ЗГ уналт, таталтын эмийг БНСУ-аас татаж, үнэгүй өгнө гэлээ"

Саажилттай хүүхдүүдтэй ээжүүд өчигдрөөс эхлэн Төрийн ордны баруун хаалганы үүдэнд суулт хийж буй. Цар тахлаас үүдэн саажилттай хүүхдүүдийн уудаг уналт, таталтын эм тасраад хоёр жил болжээ.
Мөн нэн шаардлагатай эмний олдоц, хүртээмж бусад асуудлаар ЭМЯ руу дөрвөн жилийн өмнөөс эхлэн хандсан ч тусыг эс олжээ. Эцэстээ эрх баригчдад хүсэлтээ хүргэхээр суулт хийсэн юм.
Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дөрвөн хүүхэд, 12 эцэг эх уулзаж гарч ирлээ. Эцэг эхчүүд “Бид дөрвөн шаардлага хүргүүлсэн.
Энэ асуудлыг нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс үүдэл эс суулгах, дөрвөн мөчний чангарал булчин суллах хагалгааг хийх эмч нарыг тоног төхөөрөмжтэй нь авч ирэх асуудлыг ирэх есдүгээр сардаа багтааж ЗГ-тай хэлэлцэн шийдвэрлэнэ гэж байна.
Мөн шаардлагатай эмүүд буюу уналт таталтын эсрэг эмүүдийг БНСУ-аас оруулж ирэн, үнэгүй өгнө гэж байна” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БҮх л асуудлыг ганцхан ЕС та л ингээд шийдээд байвал ЗГ болох яамдууд байх хэрэг байна уу, яагаад урьд нь энэ асуудлыг шийдээд явахгүй хүндрүүлж сенсаци болгож байж та өөрийн биеэр шийддэг юм бэ, энэ гаж тогтолцооноо хэзээ болих юм бэ.
Эрүүл мэндийн сайд та хариуцлага хүлээхгүй юм уу