СПОРТ
Олимпын аварга Рафаэла Силвагаас допинг илэрчээ
Олимпын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Бразилын жүдоч Рафаэла Силвагаас допинг илэрчээ. Өнгөрсөн наймдугаар сард Пан-Америкийн наадмын үеэр түүнээс допингийн шинжилгээ авсан. Улмаар багтраа өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг фенотерол хэмээх бодис Р.Силвагаас илэрчээ. Тэрбээр тус наадамд түрүүлснийхээ дараа Токиогийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан.

Хэрвээ Р.Силвагийн допинг хэрэглэснийг нь тогтоовол амжилтыг нь цуцлан, ДАШТ-д түүнд дийлдэн, V байрт шалгарсан Францын бөх Сара Леони Сисикт хүрэл медаль нөхөж олгоно.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг Р.Силва Риогийн олимпод түрүүлэхдээ аваргын төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяаг ялсынг спортын хорхойтнууд сайн мэднэ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Priligy Como Funciona http://viacialisns.com/#198 - cheap cialis online Ceftin Vs Amoxicillin cialis Isotretinoin worldwide price amex accepted online
Viagra Pharmacie Ordonnance http://cheapcialisir.com - Buy Cialis Buy Trazodone Cialis Cialis Super Active Generique