ДАШТ: М.Анхцэцэг Монгол Улсын дээд амжилт шинэчиллээ

Үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн, ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлсэн билээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа спортдоо эргэн ирж, амжилтын төлөө дахин зүтгэж байгаа юм.

Дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь М.Анхцэцэг Тайландад болж буй ДАШТ-д хүч сорьж байна.

Эмэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдөж буй тэрбээр огцом өргөлтийн төрөлд 110 кг өргөн, Монгол Улсын дээд амжилт шинэчиллээ.

Риогийн олимпод VIII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн, Азийн АШТ-д түрүүлсэн, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, оюутны ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч М.Анхцэцэг уг нь 69 кг-д хүч сорьдог. Хүндийг өргөлтөөр 11 жил хичээллэж буй тэрбээр үрийн зулай үнэрлээд удаагүй тул энэ жил жин өгсөн, 81 кг-д хүч сорьж байна.

2010 онд спортын мастер, дараа жил нь (13 насандаа) олон улсын хэмжээний мастер болсон М.Анхцэцэг одоо түлхэлттэй өргөлтийн төрөлд өрсөлдөж байна.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Discount Acticin Drugs Real With Free Shipping Cod Only [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Get Cialis Pills Without Prescription Don
Generic Sildenafil Capsules [url=http://cialibuy.com]Cialis[/url] Prix Du Propecia En France Online Pahrmacies
Donde Comprar Cialis Fiable http://buyciaonlinex.com/# - viagra vs cialis Acheter Lioresal En Canada Cialis Amoxicillin One Day Over Expire Date
Cialis Y Para Que Sirve http://buyciallisonline.com/# - Buy Cialis Rosulip cheap cialis Precio Kamagra