СПОРТ

Б.Марал-Эрдэнэ Индонезид түрүүллээ

Бокс, холимог тулааны тамирчдыг эс тооцвол монголчууд бид мэргэжлийн дэвжээнд төдийлөн гялалзаж чадахгүй байгаа. Манай улсад мэргэжлийн спорт төдийлөн хөгжөөгүй нь үүнд нөлөөлдөг. 

Сонирхогчдын ангилалд өөрийгөө таниулж, мэргэжлийн спортынхны хараанд өртөн, дэлхийд шуугиулж яваа тамирчин манай улсад цөөнгүй. Тэдний нэг нь дугуйчин Батмөнхийн Марал-Эрдэнэ юм. Ази тивд чансаагаараа гуравт эрэмбэтэй, Малайзын мэргэжлийн “Тerengganu INC, улсынхаа “Хас” клубийн тамирчин тэрбээр Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй дугуйчин. 

Олон улсын хэмжээний мастер цолтой Б.Марал-Эрдэнэ Индонезид үргэлжилж буй засмал замын олон өдрийн уралдаанд хоёр гараанд түрүүлж шар, ногоон цамцны эзэн боллоо.

Оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий гурван алт, гурван хүрэл медальтай тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат.

Индонезын олон улсын тэмцээн нөгөөдөр өндөрлөж, аваргаа тодруулна.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button