Л.Энх-Амгалан: Улсын сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчим барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Энэ жил 30 мянга гаруй хүүхэд их дээд сургуульд элсэх таамаг байна. Их дээд сургуулийн 1-4 хүртэлх курсийн хичээлийг замын ачаалалтай уялдуулж байгаа.
Ес, аравдугаар саруудад гурав, дөрөвдүгээр курсийнхнийг орон нутагт практик дээр сургах зохион байгуулалт хийх гэж байна. Жил бүр 20 мянган оюутан Улаанбаатарт орж ирдэг учраас оюутнуудыг орон нутагт нь байгаа төрийн өмчийн их дээд сургуулиудад суралцуулах төрийн сангаас дэмжлэг үзүүлэх, ур чадвартай багш нар орон нутагт очих юм бол цалинг нь хоёроос доошгүй хувиар нэмэгдүүлэх, орон сууцны дэмжлэг үзүүлэх боломжуудыг өгнө.
Өмнөговь аймагт ШУТИС давхардсан бус хөтөлбөрөөр элсэлт авч эхэлнэ. Хэрэв цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл бидэнд танхим болон танхимын бус шийдлүүд бий. Бид төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана" гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.