Нийгмийн

Б.Буянтогтох: Баяр наадмын өдрүүдээр 41 иргэн архины хордлогоор эндсэн

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбарын өгсөн тусламж үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох дараах мэдээллийг өглөө өглөө. Тэрбээр "2022 оны долоодугаар сарын 08-17 өдөр 1,674 эх амаржив. Үүнээс 1,684 хүүхэд эсэн мэнд төрсөн. Энэ хугацаанд осол гэмтлийн 96 тохиолдол бүртгэгдсэн бол 15 нь зам тээврийн, 41 тохиолдол нь архины хордлогоор эндсэн.

Түргэн тусламжийн үйлчилгээг 22,357 дуудлага хүлээж авсны 551 нь төрхийнх, 2509 нь осол гэмтлийн дуудлага байсан.

Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс таван хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй,  үлдсэн 21 нь гэмтэлгүй байсан байна. Нийт дуудлагын 80 хувийг насанд хүрсэн хүмүүс эзлэж байгаа бол архины шалтгаантай дуудлага зонхилж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

har arhinaas bolj hichneen hvniii ami nas orogdoh ym be burhan min gj

Зочин
Зочин

Архинаааас хайртай хүмүүсээ бодооод татгалзаж болдоггүй юм уу манайхааан

Зочин
Зочин

Хэтэрхий харамсалтай хүн болж ийм сайхан хүн болж төрчихөөд хор ууж өөрийгөөө үгүй. хийнэ гэдэг

Зочин
Зочин

ИЙМ ОЛОН ХУЛГАЙЧ АРХИНЫ ХОРДЛОГООР ҮХЧИХЛЭЭ ГЭЖ ҮҮ? ҮНЭН ҮҮ? АЦ МИНЬ АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ МАНАЙ НАМААС ИЙНХҮҮ 41 ХУЛГАЙЧ ХОРОГДЛОО ГЭЖ ҮҮ? ЭЭ ЧААВААС АРХИНДАА ҮНЭНЧ БАЙСААР ШАРАА Ч ТАЙЛАЛГҮЙ БОРХОН ЗҮРХ НЬ НАМ ЗОГСЧЭЭ.ЭРХЭМСЭГ АРХИЧИН ТАНЫ ГОСТУУ СҮҮМГЭР НҮД ХАВАН ГҮЙСЭН САЙХАН ЦАРАЙ УУХААРАА ТАСАРДАГ САЙХАН ЧАНАР ЧИНЬ МОНГОЛЫН АРХИЧДЫН НЭГДСЭН НАМЫН СЭТГЭЛ ЗҮЗРХЭНД ҮҮРД МӨНХ ОРШИНО ЭРХЭМСЭГ АРХИЧДАА ГОСТУУГААР ЧАДРАХАА БОЛЬЁО СДА ГЭЖ

Зочин
Зочин

Жил бүр Улсын баяр наадмын дараа улс орон даяараа гашуудал зарламаар олон хүмүүс нөгөө ертөнц руу одоцгоох юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button