О.Батбаяр: Омикроны ВА4, ВА5 нь сүүлийн хувилбар биш

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр BA.1, BA.2 хувилбарын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Омикроны ВА4, ВА5 хувилбар бүртгэгдэж байна. Цаашдаа BA5 хувилбарын эзлэх хувь эрчимтэй нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.
Өнгөрсөн долоо хоногийн тохиолдлын тоог бүсчлээд үзвэл Зүүн өмнөд Азид 37 хувиар өссөн байна. Япон, БНСУ-д тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдсэн. Хөрш Хятадад ч өсөх хандлагатай байна. Манай улсад энэ хувилбаруудын эзлэх хувь 10 байгаа бөгөөд цаашдаа 80-90 хувьд хрч магадгүй гэсэн мэдээллийг судлаачид тогтоосон.
Омикроны ВА4, ВА5 хувилбар нь сүүлийн хувилбар биш. Цаашдаа дараа дараагийн хувилбарууд гарч ирнэ. Энэхүү давлагаа улс орнуудад 2-3 сар үргэлжилж байгаа нөхцөл байдал ажиглагдаж байна. 2021 оноос дасан зохицох хувилбаруудыг хэрэгжүүлж эхэлсэн анхны улсуудын нэг. Хөл хорио тогтоохгүй. Харин илүү иргэдийн хариуцлагад чиглэсэн зөвлөмж, ажил зохион байгуулж байна. Хүүхэд өндөр настнуудыг олон хүн цугласан газраар явуулахгүй байхыг анхааруулж байна.
Шинж тэмдгийн хувьд толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдгээр эхэлж байгаа. Тасралтгүй ханиасантай холбоотойгоор цустай цэрээр ханиах шинж тэмдэг голлож байна. Хүүхдүүдэд шинж тэмдэг тод харагдаж байгаа. Эхний гурав хоногт халуурч, ханиалгаж байна. Мөн хэвлийгээр өвдөх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч байгаа” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргээд маск хөл хориондоо ормоор юм байна дөө.
Eooooooo hezeee ene muuuhai owchnuuud alga boloh ym be
юмны. үнэ нэмэгдэн, цар тахал нь нэмэгдэнэ яаж амьдар гээд байгаа юм бэ бурхан минь гэж