СПОРТ
Дотоодын цэргийн алба хаагч IPFC холбооны аварга боллоо

ОХУ-ын Владивосток хотод болсон IPFC (Ippon primorye fighting championship) холбооны холимог тулааны 61 кг-ийн жинд Монгол тамирчин Ш.Одсүрэн эзэн орны тамирчин Гажди Курбаналиевыг ялж, аварга болжээ.
IPFC бүсийн эзэн болсон тэрбээр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч цолтой.

Тэмцээнд ОХУ,БНСУ, Бразил, Монгол зэрэг орны 30 гаруй тамирчин оролцжээ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.