“Алтайн магтаал”-ыг 16 жилийн өмнө хувь хүн өмчилжээ

“Алтайн магтаал”-ыг хувь хүний нэр дээр бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон тухай мэдээлэл олны анхаарлыг татсан. Арвин жилийн өмнөөс аман хэлбэрээр уламжлагдаж ирсэн түүхэн өв соёлыг угтаа “Тэр зохиосон” гэж оноогоод, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгочих боломж байхгүй. Хувь хүн нэрэ дээрээ өмчилшгүй соёлын биет бус өв билээ.
Учир явдлыг тодруулбал, 2006 онд иргэн Д.Гомбосүрэн “Алтайн магтаал”-ыг өөрийн нэр дээр бүртгүүлж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ. Тэрбээр УДЭТ-д 40 орчим жил ажилласан нэгэн бөгөөд “Алтайн магтаал”-ыг Урианхай түмэнд зориулан, өөрийнхөөрөө найруулсан байна. Энэ найруулгадаа тэр зохиогчийн эрхийг гэрчилгээ авсан гэсэн үг.
Энэ талаар Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн мэргэжилтэн М.Ариунболдоос тодруулахад “Иргэн Д.Гомбосүрэн өөрийн найруулсан хувилбартаа гэрчилгээ авсан. Харин монголчуудын мэддэг “Алтайн магтаал”-ыг ерөнхий утгаар нь өмчилсөн хэрэг биш. Ямар ч хүн өөрийн нэмэлт, найруулгаа хийгээд “Алтайн магтаал” нэрээр гэрчилгээ авах боломжтой” гэлээ.
Тэгвэл, “Алтайн магтаал”-ын нэрийг хүссэн хүн нь өмчлөөд байх боломжтой юм бол ерөнхий соёлыг өвийг хаана, хэрхэн бүртгэн хамгаалдах нь анхаарал татна. Энэ талаар судалгаа хийж үзвэл: 2019 оны БСШУС-ын сайдын тушаалаар “Биет бус соёлын өвийн төлөөллийн бүртгэл”-ийн долоон ай савыг баталжээ. Үүнд “Магтаал” гэсэн ерөнхий төрлийг багтааж. Харин “Алтайн магтаал”-ыг соёлын өв талаас нь хэрхэн хамгаалдаг нь тодорхойгүй байна.
Сонирхуулахад, Оюуны өмчийн газрын мэдээллийн санд Д.Гомбосүрэнгийн “Алтайн магтаал”-аас гадна Б.Монголхүү “Цаст Алтайн магтаал” нэр дээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгогджээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгж болдог юм уу
Болох байх. Ихэнх магтаал эзэнтэй болсон байдаг. Нотолж бичээд л мний хөдөлмөр гээд патент авчихдаг. Уг нь соёлын яаманд ардын урлагийн бүтээлүүдийн патентын эзэн байх ёстой байх. тэд ажлаа хийхгүй бол иргэд мэдээж зүгээр хараад суухгүй. АНУ-д хүртэл патентлаад авчихсан байдаг.
Авилгын засаглалтай газарт болохгүй юм нэг ч байхгүй.
Хип хоп, рок, зохиолын дуу хэлбэрээр дуулаад гэрчилгээ авцгаачих. Барицахгүй амар.
ARAI ARAI NEEREEEE
Өмчлөх боломжгүй үг ардын аман зохиолыг өмчилөөд дараа нь шантааж хийдэг мафи ажиллаад нилээн удаж байна шүү дээ. амьдрах гээд ядсан хуулийг өөрсөддөө тохирууулан гаргасан ийм нэг шимэгчлэгч давхарга Монгол улсад бий болоод уджээ. баялаг бүтээгчидийн ажил үйлсэд тэд хориг шантаажаа тавьсаар л явна. Ийм ажилгааг оюуны өмчийн газар удаан жил ажилсан нөхөд их зохион байгуулж хүсэлтийг хясан боогдуулах замаар ийм маргаан руу хөтөлөөд шантаажаа хийдэг. Жишээ нь Дэмбэрэл гэдэг хөгшин бий...АТГ энд анхаарал хандуулааасай.
Бүртгэсэн байгууллага буруутай хүчингүй болгох байх АТГ шалгаад л гаргаад ирнэ гэрчилгээ олгосон эзэн нь байж таарна