Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонголоо

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхэлж, өнөөдөр /2022.08.29/ үргэлжиллээ. Тус хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн. Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжлээ.
Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Харин одоо тус бодлогын чухал хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд захирамж гарган Засаг даргаар батламжлах юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bayar hurgie bitgii dund ni orooroi byambatsogtiin vant uls bolchihson tender avah umgui hahuuli uurlesen gazar neree avch uldeerei du zevuun garuud bdag
Анхны эмэгтэй Засаг даргад Амжилт хүсье
Амжилт хүсье Ховдын тэндерийг бүлэглэлийг бүгдийг зайлуулах хэрэгтэй шүү....
Амжилт хүсье.Авилгагүй шударга ажиллаарай.
iim hysel ihtei hyn ayultai baidag gedeg bizdee
Chi ymarch huselgui ym gej uu?
Өөрийг нь ЕС батламжлахгүй нь мэдээд орлогчтойгоо үлдэхийн тулд нэрээ татаж л дээ .Наад хашин морь шиг юмнуудаа багтаа оруулж болохгүй шүү АМЖИЛТ хүсье
Дэлхийд ажилласан хүн, эх орондоо чадна. Харин ч зоригтой үйлдлээр нь бахархаж байна. Хэр баргын хүнийг Ховдруу яв гэсэн бол хөдөө гэж голоод очихгүй л бсан байх
ИЙНХҮҮ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХОВДООС МАН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО.ҮНДЭСЭТЭН ЯСТНЫ ӨЛГИЙ ЭНЭ АЙМАГ ИЙНХҮҮ ТӨГСЛӨӨ ДЭЛГЭРСАЙХАН МУУ МУДАК НЭРЭЭ ТАТААД ЯАСАН ТОМЧУУЛ БААВАРЛААД ЧИ ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ГАРГАВ УУ? ЗА ЗА МАНЬД ХАМААГҮЙ ЭНЭ ТӨР ЗАСАГ УГААСАА АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ НЭГ Ч АЛХАМ ХИЙХГҮЙ ОЮУНЭРДЭНЭ БҮҮР Ч СОНИН ГАР БОЛЧЛОО ТӨРДӨӨ ИТГЭХ ИТГЭЛ ИЙНХҮҮ ХОВДЫН ТОМИЛГООГООР ЖИНХЭНЭ СДАГААРАА ЭРГЭЛЭЭ ТҮЙ СДА ГЭЖ
hel am ni medegdehgui heseg nohdiig uws howdiihon gene orsoldogchgui songolt