УЛС ТӨР
Шинэ сайд нар 11.00 цагаас тангараг өргөнө
УИХ-ын чуулган өчигдөр 23.30 цаг хүртэл хуралдаж, Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдох сайд нартай танилцсан. Энэ үеэр хуучнаар үлдээж буй болон бүрэлдэхүүнд шинээр нэмэх сайдуудаа зарласан.
Танилцах хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа шинэ сайд нар тангарах өргөдөг. Өчигдөр цаг орой болсон тул тангараг өргөх ёслолыг өнөөдрийн 11.00 цагт болгож хойшлуулсан юм.
Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр нэмэгдэж, тангараг өргөх сайдуудад:
- ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
- Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
- ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун
- УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар
- Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, сайд Б.Бат-Эрдэнэ нар нэрлэгдсэн.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
neeeeh ih gawiya baiguulsan ym shig yundaaa svr bolj uddag ym es zvitei baij hurdan ajildaa or
Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар хэвээрээ гэж
Монголын түүхэнд энэ цаг үеийнх шиг ийм их мулгуунууд төр барьж байсан удаа байхгүй байхаа.Албаа мэдэхгүй хүмүүсийн аргаа барсан ажил юм даа чааваас.