Л.Энх-Амгалан: МСҮТ төгссөн бол их сургуульд 1.5-2 жил сурах боломжтой

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон, техникийн боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж буй талаар мэдээлэл хийлээ.
Онцолбол, "МУ-ын Засгийн газраас мэргэжлийн боловсролыг шинэчилж байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог шинэчлэх ажлыг засгийн газраас хийж, өнөөдөр их хуралд өргөн барьж байна. Гол асуудал бол дээд боловсролын тогтолцоо, мэргэжлийн боловсролын тогтолцоон дээр маш том гажиг гарсан. Товчхондоо манай дээд боловсролын тогтолцоо нь мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно. Монгол Улсыг хөгжих боломжийг дээд боловсрол хомс болгосон. Их дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байхад, МСҮТ төгссөн хүүхдүүдийн нэг ажлын байран дээр зургаан хүүхдийн ажлын байр оногдож байна. Энэ нь мэргэжлийн болон техникийн сургууль төгсөж буй хүүхдүүд шууд ажлын байртай болж байгаа гэсэн үг. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулах ёстой болж байна. Цаашдаа энэ хуулийн төслөөр үнэлгээнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мөн багш нарын ур чадвар, цалин хөлсний асуудлыг анхаарч үзнэ. МСҮТ-ийг 2,5 жилээр төгссөн бол их сургуулийг заавал 4 жилээр төгсөх шаардлагагүй. Хэрэгцээтэй кредитээ тооцуулаад 1,5 жилээс хоёр жил дээшээ ахин суралцах боломжтой" хэмээн онцолж төслийн агуулгаа танилцуулж байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ маш зөв шийдвэр байна. Энэ хуулийг яаралтай батлаад энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэх хэрэгтэй. 12 дугаар анги төгссөн бүх хүүхдийг МСҮТ- д эхлээд 3 жил сургаад 1-2 жил ажилласны дараагаар санаачилгатай ажлаа сайн хийдэг сурлага сайтайг нь их дээд сургуульд үнэ төлбөргүй сургах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулаад хувийн өмчийн сургуулиудыг хуулиар хориглох хэрэгтэй.
Наад мэргэжил үйлдвэрлэлийн сургалтанд 12 төгссөн ч байна.9 төгссөн ч байна .сургууль завсардаж байгаад орсон нь ч байна .арай худлаа боловсрол байхаа даа.
Зөв шийдвэр. Гэхдээ МСҮТ-ийн сургалт их сургуулийн 3-р курсийн оюутан бэлтгэж чадаж байгаа юу, Сайд аа. Одоо цаг алдалгүй МСҮТ-ийн сургалтын чанарын асуудлыг ярих хэрэгтэй болох нь дээ.
МСҮТ д огт сурдаггүй хоосон нэр бүртгэж 2.3 тэрбум хуссан нөхдүүдийг Авлигатай тэмцэх газар цагдаад нь яаралтай өгч шалгуулаач ээ сайд аа . энэ чинь татвар төлөгчдийн төсвийн мөнгө шүү дээ
Анхны сэтгэгдэл бичсэн хүн их зөв бичжээ. Үүн дээр нэг зүйл нэмээд хэлчихье. Энэ МСҮТ-д дарга даамлуудын хүүхдүүд тэр дундаа ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд нарын үр хүүхэд ач зээ нар ч суралцах хэрэгтэй шүү.