УЛС ТӨР

ЗГХЭГ-ын дарга "Өргөө" амаржих газарт шалгалт оруулж эхлээгүй байна

Өнгөрөгч долоо хоногт "Өргөө" амаржих газрын захирлын асуудал дэгдэж, бухимдал, шүүмжлэл үүсгээд намжсан.

Асуудлын процесс: Тус эмнэлгийн захирал асан Ж.Энхцэцэгийг АТГ-аас шалгаж буй тухай мэдээ цацагдсанаар эхэлсэн. Маргааш нь "Ийм муухай ааштай хүн" гэсэн утга бүхий бичлэг түгсэн. Дараа нь ҮЭХ-ноос нь мэдээлэл хийж, "Энэ хүнийг яагаад халж чаддаггүй юм бэ" хэмээсэн. Харин Ж.Энхцэцэг хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөөд, өөрийг нь зөв зүйтэй удирдагч мэтээр мэдээллүүлэх акц өрнөсөн билээ.

Нөгөө талд Эрүүл мэндийн сайд С.Энхболд руу довтлох гэсэн акц хамт өрнөж байгаа мэт ч анзаарагдсан.

Эцэст нь манай засаг төрийнхөн гарч ирж, шалгалтаар үнэн мөнийг тогтоохоо зарласан.

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өргөө" амаржих газрын захирлын асуудал дэгдэхэд уучлалт гуйж, тус газар луу шалгалт оруулахаар шийдсэнээ хэлсэн билээ.

Энэ тухай өөрөөс нь болон Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад хариулт өгсөнгүй.

Харин эх сурвалжийн мэдээллээр "Өчигдөр шинээр томилогдсон захирал ажилдаа орсон. Шалтгалт ирсэн, бужигнасан зүйлгүй нам гүм" байгаа гэв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Амарбаясгалан гэж нэг зартай худалч нөхөр гарч иржээ. Шалгана , засна ,залруулна , буцаад мэдээлэл байхгүй.

Зочин
Зочин

Яагаад???

Зочин
Зочин

Шалгалт оруулна гэж зарлах чинь Шалгалт очно шүү бэлтгээрэй муу муухайгаа нуугаарай гэсэн үг шүү дээ.

Зочин
Зочин

Сөрөг хүчний төлөөлөлгүй шалгасан дүр үзүүлж яанаа

Иргэн
Иргэн

Муухай ааштай хүн гээд ажлаас халж болохгүй. Хариуцлагагүй, ажилдаа сэтгэлгүй хандсан ажилтандаа алдааг нь өвчтөний хажууд хэлж шаардлага тавьсаныг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж болохгүй. Юуны төлөө Ж.Энхцэцэг муухай ааш гаргасныг ард түмэн мэдэж авсан, шалгалт оруулж байгаа ЗГХЭГ-ын дарга үнэн, зөвөөр нь ялгаж салгах байх гэж найдаж байна.

Иргэн
Иргэн

Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан, сонгон шалгаруулалтгүй хүн ажилд авсан гэж ажлаас халах тушаал гаргасан ЭМ-н сайд С.Энхболдыг бас шалгах ёстой. Хүмүүсийн яриад байгаачлан Энхболдыг сайд болсноос хойш эхнэр нь ЭМЯ-аас хичнээн тендер авсан, өөрөө ямар сонгон шалгаруулалтаар 2-р эмнэлгийн дарга, ямар шалгуураар ЭМ-н сайд болсон гэх мэт.

Зочин
Зочин

Хэлсэн амандаа хүр. Өргөө амаржих газрыг шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Ард түмэн зөвийг хүсэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button