Д.Амарбаясгалан: Жижиг Тавантолгойг эзэмшдэг нэр бүхий УИХ-ын гишүүн шалгуулж байгаа
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Та бүхэнд өмнө нь мэдээлж байсанчлан МУЕП-т хандан хүсэлт өгөөд байгаа. Үүгээр хоёр улсын прокурорын байгууллагууд хамтарч, хулгайлагдсан гэх нүүрсний тоо хэмжээг шалгаж, нягталж ажиллах шаардлагатай байгаа. БНХАУ-д импортлогдсон болон Монгол улсаас экспортлогдсон нүүрсний хэмжээг тулгах хэрэгтэй гэсэн үг.
Урьдчилсан байдлаар 380 мянга орчим тонн нүүрсний зөрүү одоогоор гараад буй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, жижиг тавантолгойн хувьцаа эзэмшигч шалгагдаад явж байна. Өмнөговь аймгийн Засаг дарга шалгагдаж байгаа тухай мэдээллийг мөн өнөөдөр өглөө.
Үүний цаана улсын нийт эдийн засагтай тэнцэх хэмжээний далд бизнес байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Олон нийтийн дунд хардалт, бухимдал төрүүлж буй асуудлуудыг нээлттэй мэдээлээд явна. Бид жагсагчидтай санал нэг байгаа учраас хамтарч, зоримог алхана.
Засгийн газрын зүгээс шүгэл үлээгчийн үүргийг хангалттай гүйцэтгэж байгаа. Хууль зөрчсөн, хулгай хийсэн, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй албан тушаалтнуудыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрөө дэлгэж тавьсныг та бүхэн мэдэж буй. Засгийн газар зорилго, зорилтоосоо ухраагүй” гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-н шилдэг арга шүү дээ, АН-н гишүүд рүү чихээд өөрсдийн намын жижиг жараахайнуудаа бариад л жүжиг дуусаа иргэдийн тархийг эргүүлүүл танай нам сүүлийн 8 жил дангаараа засаг барьж байгаа гэдгээ санаарай хэнтэй ч хуваалцах аргагүй шүү одоо. Бүх шатанд МАН-н л хүмүүс байгаа ш дээ хө. Ард
иргэд бүгд мэдэж байгаа одоо хууртахгүй.
үнэншүү
chamaig tavan tolgoin tsaad ezen baisniig chine businessiin ertunts buheldee medej bhad chi haa holdohov dee, udahgui barigdana daa chi, zoliosloniig chine ganhyuag yu gej zugeer haraad suuhav ergeed chamaig buhah bailgui, hulgaich muur nudteiyl yankanii s###s
Хотгор шанагын хулгайч нь нүүрсний хулгай яриад зогсож байх юм
Хулгайч хулгайчаа бариарай
Ганц нүүрсний хулгай бишээ.Сү.Батболдын "Бороо гоулдын" алтны хохирлыг төлүүл.Эрдэнэтийн зэсийг солонгосуудтай нийлж хулгайлсан асуудлыг алыан ёсоор эрүү үүсгэж шалга.
ЖДҮ чинь хүнээс бодит үр дүн гарах уу? Энэ хүнд итгэж болох уу?