НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат "Алдар" спорт хороо, "АПУ" ХК-ийн бөх Б.Орхонбаяр 10 даван түрүүлж Монгол Улсын даян аварга цол хүртсэн. Тэрбээр Сэлэнгэ нутгаас төрсөн анхны даян аварга болж түүх бичсэн юм. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Х.Наранбаяр нутгийн ах Улсын заан Н.Жаргалбаяраар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн.

Тэгвэл даян аварга, начин хоёрын цолны мялаалга баяр наадам болох "Талархал хүндэтгэлийн үндэсний спортын арга хэмжээ" өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулагдана. Тус арга хэмжээг Сэлэнгэ аймгийн "Таван хан" бөхийн дэвжээ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй юм.

Өдгөө 28 настай даян аварга болон "шинэхэн" начны баяр наадмыг олон хүмүүс зорьж буй. Шатахуун хомсдож буй энэ үед "Шунхлай" групп мялаалга зорин явах иргэдэд шатахуун тасалдуулахгүй олгохоор ажиллаж буйгаа мэдэгдлээ. Энэ талаар өөрсдийн цахим хуудаснаа "Сүхбаатар суманд болох Монгол Улсын даян аварга, АПУ компанийн бөх Б.Орхонбаяр, улсын начин Х.Наранбаяр нарын цолны мялаалгыг зорин явах иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байна. Бид ШТС-уудын шатахууны нөөц, түгээлтийг тасалдуулахгүй байхаар ажиллаж байна. Хэрэглэгч та Сэлэнгэ Шунхлай ШТС-аар тавтай үйлчлүүлээрэй" гэжээ.

Мялаалга наадам наймдугаар сарын 8-ны өглөөний 09 цагаас Үндэсний сурын харваа, шагайн харваагаар эхэлнэ. Түүнчлэн их нас, соёолон, даага уралдана. 128 бөх барилдах бөгөөд түрүү бөх ₮20 сая, үзүүр бөх ₮10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр ₮5 саяын бай гардана. Мөн 2010 оны нэг сараас хойш төрсөн өсвөрийн 32 хүүхдийн барилдаан болно.

  • 08:00 цагаас: Их насны морьдын уралдаан
  • 10:00 цагаас: Барилдах бөхчүүдийн бүртгэл /өсвөрийн бөх/
  • 11:00 цагаас: Нээлтийн үйл ажиллагаа
  • 11:00 цагаас Соёолон насны морьдын уралдаан
  • 12:00 цагаас: "Таван хан" дэвжээний бөхчүүд төрийн далбаа, туганд хүндэтгэл үзүүлнэ
  • 12:20 цагаас: Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл алдартнуудад хүндэтгэл үзүүлэх
  • 13:00 цагаас: Хүчит бөхийн барилдааны 1-2 даваа
  • 15:00 цагаас: Дааганы уралдаан
  • 16:00 цагаас: Хүчит бөхийн барилдааны 3-7 даваа
  • 16:30 цагаас: Сур, шагайн харвааны шагнал гардуулах үйл ажиллагаа
  • 17:00 цагаас: Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах
  • 18:00 цагаас: Түрүүлж айрагдсан морьдыг цоллох
  • 19:00 цагаас: Хаалтын арга хэмжээ
  • 20:00 цагаас Үдшийн цэнгүүн

Одоогоор Монгол Улсад дөрвөн даян аварга бий. Тухайлбал, Архангай аймгийн харьяат Н.Жамъян 1927 он, Ц.Чимэд-Очир 1950 он, Булган аймгийн харьяат С.Цэрэн 1971 онд даян аварга цол хүртэж байсан бол отгон аварга нь Сэлэнгэ аймгийн харьяат Б.Орхонбаяр болж буй юм.

Дашрамд дурдахад, Сэлэнгэ аймаг хоёр аваргатай бөгөөд анхны аварга нь Мандал сумын харьяат МУГТ, Г.Эрхэмбаяр юм. Удаах нь даян аварга Б.Орхонбаяр болж байна. Дашрамд дурдахад энэ жил Б.Орхонбаярын багш "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүй МУГД цол хүртсэн. Түүнийг цолыг шавь нь даян аваргаар шагнасан юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе. Өөрийн чадлаар олж авсан цол. Орхонбаярт баяр хүргэж эрүүл энхийг хүсье.

Зочин
Зочин

Баяр хүргэе. Ард олны итгэлийг даасан сайхан аварга

Зочин
Зочин

Амжилт хүсье! Цөөхөн монголчууд бид эв эеээ хичээж амьдрьяа!!! Энэ буруу өнцгөөс хараад байгаа хүмүүс эхлээд өөрийгөө зас. Хүн бүр тавилангаараа амьдарна. Буруу юм хийвэл хүссэн хүсээгүй "карма" ирнэ....
Бүгдэд нь аз жаргал хүсье!!!

Иргэн
Иргэн

Тэнмэл өр ширэндээ баригдсан лүмен Монголчууд аймаг сум алгсан тэнэж очих нь гарцаагүй!!! Хулгайгаас сэргийлээрэй иргэдээ

Хүрэлсүх
Хүрэлсүх
Reply to  Иргэн

Хуцан уль чи муу өмхий йлжирсэн ал

Зочин
Зочин

Сэлэнгэ сайхан нутаг минь.

Зоо
Зоо

Нүүрчин хулгайч авгайтай гээд байгаагүй хэвэлээээр

Иргэн зочин
Иргэн зочин

Ганц түрүүлээд даян аврага гэдэг бол луйвар шүү лаларуудаа

Иргэн зочин
Иргэн зочин

Ганц түрүүлээд даян аврага гэдэг бол луйвар шүү лаларуудаа

Зочин
Зочин

Сэлэнгэ сайхан нутагт сайхан ориг байгалийн ногоон зүлгэн талбайтай, ёстой сайхан, жинхэнэ гоё монгол наадам утгаараа болж байна. Удахгүй дархан аварга болог ээ.

Зочин
Зочин

Баяр хүргье Орхон баяртаа

Зочин
Зочин

Та нар өөрсдөө1 давах уу??? Тархины тураалтай нөхөд өө!!!

Apu nerin umnuus bui barild
Apu nerin umnuus bui barild

8 sarin 1 ees hoish naadam hiihgui gesen yasan be.apu d hamaagui yu.

Зочин
Зочин

Ийм зүйл заавал зохион байгуулах ёстой юм уу. Өөрийнхөө л сонирхолоор барилдсан биз дээ

Хүрэлсүх
Хүрэлсүх
Reply to  Зочин

Албатай юм дут чи, чам мэтийн гуйлгачингууд дэлгэцийхжэ араас улиад хэвтжээ заа????????

Зочин
Зочин

Хэнд хэрэгтэй сда вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бас нэг мулгуу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зайлаач гөлөг минь.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мулгуу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи өөрөө 1 давах уу???

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи өөрөө 1 давах уу????

Холбоотой мэдээ

Back to top button