BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоороо шинэ дуу гаргана
Алдарт BIGBANG хамтлаг дебют хийснийхээ 20 жилийн ойн баяраар шинэ дуу гаргана гэдгийг “YG Entertainment” өнөөдөр /2026.08.10/ мэдэгджээ. Тодруулбал тус хамтлаг “BiiiG” нэртэй уран бүтээлээ энэ сарын 19-нд гаргахаар төлөвлөж байгаа аж. BIGBANG хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сард “Still Life” нэртэй дуу гаргаж байсан билээ.
“YG Entertainment” шинэ уран бүтээлийн талаар мэдэгдэл гаргахдаа “BiiiG бол BIGBANG хамтлаг дебютээ хийсний 20 жилийн ойн баяраа тэмдэглэн, барьж буй бэлэг бүхий дуу юм. Олон жилийн турш өөрийн хөгжмийн ертөнцийг бий болгосон BIGBANG хамтлагийн өөр нэгэн дууг та бүхэн тэсэн ядан хүлээж байгаа гэж найдаж байна” гэжээ.
2006 онд BIGBANG хамтлаг анх дебютээ хийж, хоёр дахь үеийн К-поп хамтлагуудын хамгийн том төлөөлөгчдийн нэг болсон. Тус хамтлаг энэ сарын 21-нээс “XX: Cosmos” нэртэй дэлхийн аялан тоглолтоо Сөүл хотод эхлүүлэхээр бэлтгэж байгаа юм. “XX: Cosmos”-ийн хүрээнд BIGBANG Хойд Америк, Европ, Ази болон Номхон далайн орнуудын 19 хотод 33 удаа тоглоно.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.