Ө.Энхтүвшин: Допинг илэрсэн бөхчүүдийн цолыг хураах эсэхийг маргааш эцэслэн шийднэ
Энэ жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд, тав давж, цолоо баталсан улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос зарласан.
Тэд хоёулаа Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгөөд байгаа.
Тэгвэл дээрх хоёр бөхөөс допинг илэрсэн асуудлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо маргааш хэлэлцэхээр болжээ. Энэ талаар тус хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээс тодруулахад “Бөхчүүдийн допингийн асуудлаар маргааш хуралдана. Хоёр бөхийн нэг нь Б сорьцын шинжилгээ өгнө, нөгөө нь өгөхгүй гэсэн. Шинжилгээнийх нь хариу ирчихсэн байгаа. Оюунболд аварга энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан байсан.
Ямартай ч маргааш Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар энэ асуудал шийдэгдэнэ. Ерөнхийдөө Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэнэ. Тэндээс бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал гээд шийдвэрүүд гарна. Гарсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина” гэлээ.
Н.ГАН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Levitra Listino Farmacia [url=http://cialibuy.com]cialis 5mg[/url] Clobetasol Temovate In Us Direct Viagra For Sale Malaysia Cost Propecia
Levitra Online Buying Europe [url=http://cheapcialisir.com]Buy Cialis[/url] Keflex Drug Allergy Buy Cialis isotretinoin website next day store by money order
Amoxicillin Dental Premedication http://cialisir.com - Cialis Viagra Sin Receta Yahoo Buy Cialis Buying Viagra In Canada