Нийгэм мэдээ

БНСУ-д хүчингийн хэрэгт холбогдсон Л.Мөнхбатын оронд томилгоо хийнэ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Л.Мөнхбат өнгөрсөн зургаадугаар сарын 03-04-нд шилжих шөнө БНСУ-ын Жэжү хотод орчуулагч эмэгтэйгээ хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр баривчлагдсан.

Энэ талаар тус улсын телевизийн сувгаар "Хохирогч эмэгтэй 24 настай бөгөөд хүчирхийлэлд өртсөн даруйдаа буудалд хүмүүсээс тусламж гуйж орилсон. Эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь хэрэг үйлдсэн." гэх агуулгаар мэдээлсэн.

Түүний хувьд 1979 онд Сэлэнгэ аймагт төрж өссөн. 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИХТ болон Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж буй. Зургаадугаар сард Жэжү-Мандал сумын хамтын ажиллагааны хүрээнд тус улсад урлагийн багтай хамт зочилсон. Улмаар Л.Мөнхбатыг Жэжү хотын хүндэт иргэнээр өргөмжлөх үйл ажиллагаа тэнд болохоор төлөвлөгдсөн байсан.

Л.Мөнхбат МАН-ын гишүүн бөгөөд эл хэрэг явдал болсноос хойш хэдхэн хоногийн дараа түүнийг намын гишүүнээс түдгэлзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, намын нэр хүндэд халтай учир бушуухан өөрсдөдөө хамааралгүй болгохыг зорьсон. Гэтэл ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд Л.Мөнхбатын эрхэлж буй засаг даргын орлогчийн ажлыг шилжүүлж, оронд нь өөр хүн томилохоор яригдаж эхэлжээ.

Харин түүний үйлдсэн гэх хэрэг хэрхэв гэдэг талаар холбогдох газруудаас асуухад тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Юутай ч хэрэг үйлдсэн этгээд болон хохирогч хоёул монгол улсын иргэн. Гэхдээ хэрэг үйлдсэн нь тогтоогдвол тухайн газар нутгийн буюу тус улсын хуулиар зохицуулагддаг.

Тэгэхээр БНСУ-д үйлдэгдсэн учир тухайн улсын хуулиар шийдвэрлэнэ. Хэрэв яллагдсан тохиолдолд тухайн улсдаа хоригдоно. 

БНСУ-ын хуульд дараах заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж байна. 

  • 297 дугаар зүйл /Хүчиндэх/ 

Хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээд гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ. 

  • 298 дугаар зүйл /Албадан үйлдсэн зохисгүй үйлдэл/ 

Хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ.  

  • 299 дүгээр зүйл /Албадан хүчингийн хэрэг, зохисгүй үйлдэл/ 

Эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйлд заасны дагуу шийтгэнэ. 

  • 301 дүгээр зүйл /Хүчингийн улмаас амь насаа алдах, гэмтэх/ 

297-300 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж, улмаар амь насыг нь хохироосон, эсхүл бусдын биед гэмтэл учруулсан бол бүх насаар нь буюу таван жилээс доошгүй хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэндээ ялаа эдэлсэн нь зөв. энд суллана

Зочин
Зочин

hog shaar

Зочин
Зочин

ЭРүгийн хэрэгт холбогдвол угаасаа ажилах эрхгүй. Өөр хүн томилох нь зөв. Яа вэ шүхийн шйдвэргарахыг н хүлээж байгаа байх.

Холбоотой мэдээ

Back to top button