Нийгэм мэдээ

Ардын хүү О.Пүрэв агсны ар гэрт байр авах хандивт 36 сая цуглажээ

Ардын хүү нэрээрээ алдаршсан MGL-1 FC холимог тулааны 57 кг жингийн хошой аварга О.Пүрэв агсны эхнэр, 2 хүүхдийг нь орон сууцтай болгох аяныг дэвжээ нэгт нөхөд нь эхлүүлээд буй.

Тус аян 4 дэхь өдөртөө 36,000,000 сая төгрөг цуглуулж чаджээ. Тулаанчид хандивын аянд нэгдсэн хүмүүсийг Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо "MGL-1 Fighting Championship" гишүүнээр бүртгэн баталгаажуулж мэдэгдэх болно гэлээ.

О.Пүрэв холимог тулааны дэлхийн аварга мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шантралгүй зүтгэж хажуугаар нь эхнэр, хүүхэдтэйгээ байртай болохыг зорьж, худалдаа хийж чадах ядахаараа хөдөлмөрлөж явсан юм.

Б.ХАШ-ИЛД


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Evii dee ih zuv zaluu baisan nevtruuleg uzej blaa. Tengeriin ornoos naiz nuhudduu ih bayarlaj bgaa daa .

Холбоотой мэдээ

Back to top button