10 сартай хүүхдээ "GS25"-д хаясан эмэгтэй "Эрүүл мэндийн шалтгаантай байсан" гэжээ

Бага насны хүүхдээ Чингэлтэй дүүрэгт байрлах GS25 сүлжээ дэлгүүрт орхиж явсан хэрэг энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр гарсан. Тухайн үед хүүхдийн ээжийг цагдаагийн байгууллагаас яаралтай эрэн сурвалжилж, 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон юм.
Одоогоор тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөрдөн байцаах явцад ой хүрээгүй хүүхдээ дэлгүүрт хаяж явсан эмэгтэй "Эрүүл мэндийн шалтгаантай байсан" гэх зүйлийг одоогоор мэдүүлээд байгаа аж.
Хуульд зааснаар,
Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх” зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг хангахыг уриалж байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ymar udaan murddug hereg ve.