НИЙГЭМ

Сэрэмжлүүлэг: Төв, зүүн бүсийн аймгуудад дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Мөн Улаанбаатар хот, Багануур, Тэрэлж орчмоор бороо орно хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар 0.0-79.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

  • Хамгийн их буюу Өвөрхангайн Есөнзүйлд 79 мм,
  • Бүрдэд 64 мм,
  • Хөвсгөлийн Эрдэнэбулганд 54 мм,
  • Архангайн Хашаат 50.3мм,
  • Булганы Бүрэгхангайд 45.6мм,
  • Хөвсгөлийн Шинэ-Идэрт 48.3мм,
  • Өвөрхангайн Хархоринд 44 мм,
  • Бусад нутгаар 0.0-43 мм бороо оржээ.

15-30 мм хүртэлх хур тунадас орвол цаг агаарын аюултай үзэгдэл гэж үздэг болохыг ЦУОШГ-ын цаг уурч онцоллоо. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button