Нийгэм мэдээ

Монголын Альпийн цаначид залуучуудын өвлийн олимпод анх удаа уралдана

БНХАУ-д Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээн болж, дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор Альпийн цанын жиант слалом болон слалом төрөлд манай улсын дөрвөн тамирчин өрсөлдөж, залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох анхны эрхээ авчээ.

Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 107 цаначнаас М.Манлайжав 46-р байрт, О.Өсөх-Ирээдүй 47-р байрт орсон байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 76 цаначин уралдсанаас А.Итгэл 40-р байрт, Х.Халиун 41-р байрт оржээ.

Ингэснээр М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button