Statista: Z үеийнхэний гол зорилго мөнгө олох

Сүүлийн үед цахим орчинд Z үеийнхний талаар яригдах боллоо. Тэгвэл “Gen Z” гэж нэрлэгдээд байгаа үеийнхний талаар сонирхолтой статистикуудыг хүргэе. Юуны өмнө хэдэн онд төрсөн бол ямар үед харьяалагдахыг харцгаая.
1946-гаас 1964 онд төрсөн бол Baby Boomer үе
1965-аас 1980 онд төрсөн бол Х үе
1981-ээс 1996 онд төрсөн бол Шинэ мянганынхан
1997-гоос 2012 онд төрсөн бол Z үе
2013-аас 2025 онд төрсөн бол Альфа үед харьяалагдана.
1.Z үеийнхэн одоогоор дэлхийн хүн амын 30 хувь буюу ойролцоогоор гуравны нэгийг бүрдүүлдэг. 2025 он гэхэд нийт ажиллах хүчний 27 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа.
1997-гоос 2012 онд төрсөн хүмүүс дижитал эрин зуунд өсөж торнисон хамгийн анхны үе. Бага наснаасаа эхлэн технологи, интернэттэй харьцаж эхэлсэн учир бусад үеийн хүмүүсээс ялгаатай байх нь тодорхой зүйл юм.
2."Statista” сайтын АНУ-д явуулсан санал асуулгаар Z үеийнхний 70 хувь нь мөнгө олох, 69 хувь нь амжилттай карьертай болох амьдралын амбицтай гэж хариулжээ. Харин Шинэ мянганыхны 60 хувь нь мөнгө олох, 59 хувь нь амжилттай карьертай болох амбицтай гэсэн байна.

3. Z үеийнхэн хамгийн бага алкохол хэрэглэдэг.
21-ээс (Согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг нас) 28 насны Z үеийнхний 18-аас 20 хувь нь л шар айраг, дарс, архи тогтмол уудаг гэж хариулсан байна. Харин алкохолтой хийжүүлсэн усийг Z үеийнхний 16 хувь нь тогтмол хэрэглэдэг гэж хариулжээ.

Харин 1980-аас 1994 онд төрсөн шинэ мянганыхны 31 хувь нь шар айраг, 30 хувь нь дарс тогтмол хэрэглэдэг гэж хариулжээ. Бүүмэр болон Х үеийн америкчууд шинэ мянганыхантай харьцуулахад согтууруулах ундааны арай бага хэрэглэдэг аж.
4. 2022 оны арван хоёрдугаар сард “LinkedIn”, “CensusWide” ажилчин ангийн дунд явуулсан судалгаагаар Z үеийн 72 хувь ирэх 12 сард карьераа өөрчлөх талаар бодож үзсэн гэж хариулжээ. Харьцуулахад Шинэ мянганыхны 66 хувь нь карьераа өөрчлөх талаар бодож үзсэн байна.
5. Z үеийнхэн бусад үетэй харьцуулахад илүү шашинлаг.
“Ipsos” судалгааны компани 2023 оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд дэлхийн 26 оронд явуулсан санал асуулгаар Z үеийнхний 64 хувь нь бурхан эсвэл дээд хүч байдаг гэдэгт итгэдэг гэж хариулжээ. Харин Baby Boomer үеийнхний 55 хувь нь бурхан/дээд хүч байдаг гэж итгэдэг хэмээн хариулсан байна.

Диваажин гэж байдаг: Z үеийн 59 хувь Baby Boomer үеийн 41 хувь
Там гэж байдаг: Z үеийн 49 хувь, Baby Boomer үеийн 28 хувь
Сүнс, ер бусын биетүүд байдаг: Z үеийн 56 хувь, Baby Boomer үеийн 35 хувь
Чөтгөр гэж байдаг: Z үеийн 48 хувь, Baby Boomer үеийн 29 хувь
Эх сурвалж: Statista, NBC News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.